sonin.mn

 

ТОКИО. /TASS/. Хэсэг хугацааны өмнө алга болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгчдийн гишүүн бөгөөд тус намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Цой Рён Хэг  албадан хөдөлмөр хийлгэхээр нэгэн мужийн хөдөө аж ахуйн ферм рүү 11 дүгээр сарын эхээр цөлсөн гэж Сөүлийн тагнуулчид үзэж байна гэж Киодо агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээллийг иш татан уламжилжээ.

 

Тус албаны мэдээлснээр, Умард Солонгосын хойд нутагт оршдог усан цахилгаан станцад эвдрэл гэмтэл гарсны хариуцлагыг Цой Рён Хэд тооцсон байна. Уг станцыг 10 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Энэ нөлөө бүхий улстөрчийн нэр тус улсын бүх дүрэм журамтай харшилдан төрийн түвшинд явуулсан Солонгосын ардын армийн маршал Ли Ыль Солийг оршуулах ёслолыг зохион байгуулах комиссын гишүүдийн жагсаалтад  11 дүгээр сарын 9-нд дурдагдаагүй байжээ. Цой Рён Хэгийн нэр энэ жагсаалтад байхгүй байсан нь Сөүл болон Токиод түүнд шийтгэл ноогдуулсан гэх таамгийг  гэнэт төрүүлжээ.

Умард Солонгост өндөр албан тушаалтнууд эрхэлж буй ажилдаа ноцтой алдаа гаргасныхаа төлөө эсвэл намын дүрэм журмыг зөрчсөн гэж хэдэн сараас хэдэн жил хүртэл үзэл суртлын хүмүүжүүлэх шийтгэлд өртөх явдал үе үе гардаг байна.  

Цой Рён Хэ нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны ойрын хүрээний хүмүүсийн нэгд тооцогддог байжээ. Тэрбээр дипломат чухал даалгаврыг гадаадад хэд хэдэн удаа биелүүлж байв.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг