sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дахин хойшиллоо.

 

Тус байнгын хороо өнөө өглөө 09.00 цагаас хуралдах байсан ч үдээс хойш 14 цаг болгон хойшлуулсан. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт ажиллаж байгаа гэдэг шалтгаанаар хуралдаан хойшилсоор байна. Байнгын хорооны дарга үдээс хойшдоо багтаж ирэх байх гэж байсан ч нислэг саатсанаас ийн хуралдаан хойшилжээ.

Уг хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шатны хэлэлцүүлэг болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон аж.

Б.Туул

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг