sonin.mn

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.