sonin.mn
 
Гадаад хэргийн яамны ээлжит “мэдээллийн цаг” өчигдөр зохион байгуулагдав.
 
 
Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал, 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Чита хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын  ээлжит 19 дүгээр хуралдаанд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид төвийг сахих статусын асуудлаар Швейцарь улсад ажилласан талаар мэдээлэл хийлээ.
 
Мөн энэ сарын 30-ны өдөр Францын нийслэл Парис хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох талаар болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн  Шведийн Стокгольм хотноо болох Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын зөвлөлийн 24 дүгээр чуулган, Сербийн Белград хотноо  зохион байгуулагдах  Европийн Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын уулзалтад оролцох талаар мэдээлэв.
 
Төгсгөлд нь хилийн чанад дахь Монгол иргэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага Төвийг сахих бодлогын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өгөв.