sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/. Дуучин, жүжигчин Барбра Стрейзанд, кино найруулагч, продюсер Стивен Спилберг, хийлч Ицхак Перлман, хөгжмийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч Стивен Сондхайм нар Америкийн иргэний дээд шагнал буюу Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама тус улсын улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, спортын нэртэй төлөөлөгчид болох 17 хүнийг шагнасан байна.

“Өнөөдөр бид шинийг санаачлагчид, уран зураачид, удирдагчид гээд ер бусийн хүмүүсийг хүндэтгэж байна” гэж Обама шагнал гардуулахын өмнө онцлон хэлжээ.

Энэ жил дээрх шагналыг хүртсэн хүмүүсийн дотор бейсболын домогт тамирчид болох Вилли Мейс, есдүгээр сард нас нөгчсөн Йоги Берра, Америк-Кубын гэр бүлийн хос эстрадын дуучид болох Эмилио болон Глория Эстефан, дуучин Жеймс Тейлор, НАСА-гийн ажилтан бүсгүй Катерани Жонсон нар байгаа аж. Уг шагналыг мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Нью-Йорк муж улсаас сонгогдож анхны Африк гаралтай америк гишүүн болсон Ширли Чишолмд нэхэн олгосон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэагентлаг