sonin.mn

ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн алслагдмал жижиг арлуудад байнгын гарнизон байгуулж, өөрийгөө хамгаалах хүчний 2000 орчим цэргийг байрлуулахаар болсон тухай "Иомиури" сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Окинава мужийн Мияко аралд 700-800 хүртэл хүнийг,  мөн тус мужийн Ёнагуни аралд 150 хүн илгээх аж. Цэргийн 550 орчим албан хаагч Кагошима мужийн Амами аралд байнга байрлана. Тэднийг 2018 он гэхэд байрлуулж дуусах төлөвтэй байна.

Японы Батлан хамгаалах яамны төлөвлөгөө ёсоор, 2019-2023 онд 500 хүний бүрэлдэхүүнтэй ийм байнгын гарнизоныг Окинава мужийн Исигаки аралд байгуулах аж. Уг арал нь Мияко арлын хамтаар Бээжингийн эрх баригчдын газар нутгаа болгохоор эрмэлздэг Сенкаку /Дяоюйдао/ бүлэг аралтай маш ойр оршдог байрлалынхаа хувьд стратегийн чухал ач холбогдолтойд тооцдог. Энэ бүс нутагт Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд үе үе орж ирдэг билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэагентлаг