sonin.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, тэрчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй.

Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн С.Баярцогт уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Б.Туул

 

Эх сурвалж: Монцамэагентлаг