sonin.mn

Монгол Улсын Шадар сайд, ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нийслэлийн “Өргөө” амаржих газарт эх, хүүхэд эндсэн асуудалтай холбогдуулан өнөөдөр удирдамж гаргалаа.  

“Өргөө” амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх сайжруулах арга хэмжээ авах зорилгоор уг удирдамжийг гаргажээ.

Үүний хүрээнд тус амаржих газарт энэ сарын 21-ний өдөр эндсэн эхэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, эхийн эндэгдлийн тохиолдлын мөрөөр НЭМГ-аас авч буй арга хэмжээтэй танилцах, хяналт тавих, тус тохиолдлыг үндэслэн “Өргөө” болон нийслэлийн харьяа бусад амаржих газрын тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэл, зөвлөмжийг НЭМГ-т хүргүүлэх арга хэмжээ авах аж.

Б.Туул

 

Эх сурвалж: Монцамэагентлаг