sonin.mn

МОСКВА. /Sputnik/  Ойрхи Дорнодын бүс нутгаас шилжин суурьшигчдыг хүлээн авахаа зогсоохыг Францын Ерөнхий сайд Мануэль Вальс Европын орнуудад уриалав.

“Бид цаашдаа Европт дүрвэгч хүлээн авч чадахгүй. Энэ боломжгүй. Европын Холбооны хувь заяа гадаад хилийн хараа хяналтаас хамаарч байна” гэж Вальс хэлснийг тус улсын “Sueddeutsche Zeitung” сонинд мэдээлжээ.

“Европт аюулгүй байдлыг сахиулж чадахгүй улс төрчдийг европчууд хүлээн зөвшөөрөхгүй. Бид дүрвэгч авахаа зогсоохгүй бол хүмүүс “Европын хувьд одоо хангалттай” гэж хэлнэ” гэж Вальс хэлсэн байна.

Хэдэн зуун мянган дүрвэгчийг одоогийнх шиг хараа хяналтгүй авахын оронд, арай олон дүрвэгч хүлээн авах талаар Сирийн хөршүүд болох Турк, Ливан, Иордан улсыг Европын Холбоо ятгах хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзжээ.

Дайнд нэрвэгдсэн орнуудаас Европыг зорин ирж буй дүрвэгчдээс үүдсэн хямралыг зохицуулахаар Европын Холбоо тэмцэж байна.

2015 он гарснаас хойш Европын Холбооны хилээр 1.2 сая удаа хууль бусаар нэвтэрснийг хилийн “Фронтекс” агентлаг бүртгэжээ.

 Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг