sonin.mn

АНКАРА. /Anadolu, Турк/. Турк-Сирийн хилийн ойролцоо Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагахаасаа өмнө өгсөн анхааруулгын дуут бичлэгийг Турк нийтэллээ.

"Агаарын үл мэдэгдэх хөдөлгөөн"-ий тухай “Туркийн нисэх хүчний харуул ярьж байна. Та Туркийн агаарын орон зайд  ойртож байна. Чиглэлээ даруй урагш өөрчилнө үү" гэж англиар хийсэн мэдэгдэлд дурджээ. Эргүүл хийж явсан Туркийн “F-16” сөнөөгч онгоцууд Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг буудан унагахын өмнө уг анхааруулгыг 5 минутад 10 удаа өгсөн байна.

Сирийн баруун хойд нутагтай хил залгаа Туркийн Хатай мужийн Яйладагыд болсон ослын дараа Туркийн Жанжин штаб уг дуут бичлэгийг нийтэсэн юм. Агаарын хилийг зөрчсөн талаарх Туркийн мэдээллийн үнэн зөв болохыг НАТО нотолжээ.

10 дугаар сарын эхээр Туркийн агаарын орон зайд Оросын байлдааны нисэх онгоцууд хоёр удаа нэвтэрсэн байна. Уг явдалд Оросын албан тушаалтнууд уучлалт гуйж, дахин давтагдахгүй гэж амласан байна. Тухайн үед, хамтран ажиллах тохиролцооны хүрээнд цэргийн хариу арга хэмжээ авч болохыг Турк анхааруулж байжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг