sonin.mn

ТЕГЕРАН. /IRNA/. Сирийн гол боом хот болох Латакия дахь ОХУ-ын Агаарын цэргийн баазад "С-400" пуужингийн систем байрлуулна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдэв.

 

Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн баазад “С-400” пуужингийн систем байрлуулна гэж тэрбээр Орост болсон уулзалтын үеэр мэдэгдэв.

Мягмар гарагийн өглөө Турк-Сирийн хилийн ойролцоо нисэж явсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоцны устгасан билээ. Үүний улмаас нэг нисгэгч амиа алдсан бол нөгөө нисгэгчийг аварч, Латакия хот дахь бааз руу хүргэсэн байна.

Бөмбөгдөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчөөгүй гэж ОХУ мэдэгдсэн бөгөөд тус онгоц Туркийн хилээс дөрвөн км зайд Сирийн нутаг дэвсгэрт унажээ.

Бөмбөгдөгч онгоц агаарын цохилт өгөх бүрд сөнөөгч онгоцоор хамгаалуулах, Латакия хотын эргийн ойролцоо залуурт пуужин байрлуулж, агаарын хамгаалалтыг сайжруулах, Турктэй хийх цэргийн бүх хамтын ажиллагааг цуцлах зэрэг гурван арга хэмжээг авах тухай шинэ журмыг “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа ОХУ гаргасан байна.

“С-400” пуужингийн систем нь ОХУ-ын хамгийн дэвшилтэт агаарын техник эсэргүүцэх хамгаалалтын систем юм. Энэ нь ОХУ-ын “Алмаз Антей” компанийн үйлдвэрлэсэн “С-300” «Фаворит» пуужингийн шинэчилсэн загвар юм.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг