sonin.mn

ТОКИО. /Koydo/. Японы Засгийн газар хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламжаа жилд 1.3 триллион иен буюу 10.6 тэрбум орчим долларт хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Энэ тухайгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Парис хотод болох Дэлхийн уур амьсгалын бага хурлаар мэдэгдэх аж.

Одоогийн байдлаар тус улс дэлхийн дулааралтай тэмцэхээр авч буй арга хэмжээнд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад жилд 1 триллион орчим иен буюу 8.18 тэрбум долларын тусламж үзүүлдэг байна.

Тухайлбал, япончууд газрын гүний дулааны цахилгаан станц барихад, хотын нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, мөн байгалийн гамшгийн уршгийг багасгах дэд бүтцүүдийг байгуулахад тусламж үзүүлж байгаа юм.

Уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал энэ сарын 30-нд Францын нийслэл Франц хотод эхэлнэ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг