sonin.mn

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

 

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан. Иймээс үдээс хойшхи хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн төсөл баталснаар орон нутгийн төсвийн бус орлогоор бүрдүүлж, хяналтаас гадуур зарцуулж байсан орон нутгийн хөгжлийн сангуудыг татан буулгаж, тэдгээр санд орж байсан төсвийн бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг болох юм.

Одоо чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг