sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. “Лалын улс” зэрэг бүлэглэлд элсэхээр завдсан хүмүүсийг баривчлахын тулд терроризмтой тэмцэх хуулийг чангатгах тухай тодорхой саналыг АНУ-ын Хууль зүйн яам Европын орнуудын Засгийн газарт тавьсан байна.

Европт өсөж төрсөн хүмүүс Сири, Иракт гадны дайчид болох урсгалыг мөрдөх, таслан зогсоох зорилготой Обамагийн Засгийн газрын ажлын шугамаар, энэ жилийн эхээр АНУ-ын Засгийн газрын  албан тушаалтнууд гадны Засгийн газрын агентлагуудад баримт бичиг тараасан гэж энэ талаар сайн мэдэж буй хүн мэдээлсэн байна.

“Лалын улс”-ыг онилж,  хуулиндаа өөрчлөлт оруулах талаар 2014 оноос хойш Европын орнуудад АНУ-ын албаны хүмүүс ухуулга хийж эхэлсэн байна.

Тодруулбал, “Лалын улс”-ын мэдэлд буй, заасан газар нутаг руу аялах эсвэл гадны Засгийн газраас террорист байгууллага гэж үзсэн бүлэглэлд элсэх оролдлого хийхийг гэмт хэрэгт тооцох талаар бодож үзэхийг АНУ-ын санал болгосон баримт бичигт Засгийн газруудад уриалсан байна. “Гадны дайчдын хөдөлгөөнийг таслан зогсооход АНУ-д энэ арга үр дүнтэйгээ нотолсон” гэж баримт бичигт дурджээ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг