sonin.mn

БЭЭЖИН. /BBC/. Гадаадын орнуудад улсын нууц мэдээллийг дамжуулсан хэрэгт буруутгагдсан Хятадын сөрөг хүчний нэртэй сэтгүүлч Гао Юд оноосон ялыг тус улсын шүүх хэвээр үлдээжээ.

Гэхдээ шүүхээс сэтгүүлчид оноосон долоон жил хорих ялыг таван жил болгон багасгасан байна.

Өдгөө 71 настай Гао Юг  Хятадын Коммунист намын баримт бичгийг нийтэлсэн хэрэгт энэ оны дөрөвдүгээр сард буруутай гэж үзсэн байна. Уг баримт бичигт сөрөг хүчнийг дарах шаардлагатай тухай дурдсан байжээ.

Хүний эрхийн байгууллагууд шүүхийн шийдвэрийг улс төрийн сэдэлтэй гэж үзээд, хүний эрхийг зөрчсөн гэж мэдэгдсэн байна.

Гао Юд оноосон ялын хугацааг багасгасан шалтгаанаа шүүх тайлбарлаагүй боловч сэтгүүлчийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор энэ талаар маш олон хүсэлт шүүхэд иржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг