sonin.mn

Монголбанк өчигдөр буюу энэ сарын 26-нд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 1994.50 төгрөгийн хаалтын ханшаар 19 сая ам.доллар нийлүүлэв.

 

Арилжааны банкуудаас 1991.50-1994.92 төгрөгийн ханшаар 36 сая ам.доллар худалдан авах, 310.71-311.71 төгрөгийн ханшаар 23.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.