sonin.mn

ЖЕНЕВА. /Xinhua/. Хэрэв одоогийн чиг хандлага хэвээр байвал, 2050 он гэхэд насанд хүрээгүй хэрнээ гэрлэж буй охидын тоо Африкт 125 саяас 310 сая болж өснө гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлан мэдээнд анхааруулжээ.

 

Хэрэв тэгвэл дэлхийд насанд хүрээгүй гэрлэж буй охидын тал нь Африкт байна гэсэн үг юм.

Дэлхий даяар 700 сая охин 18 хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэж уг тайланд бичжээ. Тэдний 17 хувь буюу 125 сая нь Африкт байдаг бөгөөд, эдгээр охидын гуравны нэг хувь буюу 40 сая нь 15 хүрэхээсээ өмнө гэрлэж байна.

Хот суурин газрын охидыг бодвол хөдөөний охид, баян айлын охидыг бодвол ядуу айлын охид эрт гэрлэх магадлал хоёр дахин их байгааг мэдээлэлд дурджээ.

Хүн ам зүйн чиг хандлага болон одоогийн буурч буй түвшнээс үзвэл, дэлхийн бүх бүс нутагт насанд хүрээгүй гэрлэж буй охидын тоо жил бүр буурна гэж мэдээнд бичсэн байна. Гэвч хүүхэд байхдаа гэрлэсэн 20-24 насны хамгийн олон эмэгтэйчүүдтэй бүс нутгаар 2050 он гэхэд Өмнөд Азийг Африк гүйцнэ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг