sonin.mn

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн гадна машин борлуулагчид жагсаж байна.

Учир нь тэдний машин борлуулдаг зогсоол, талбайг нь хааж, хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас дүгнэсэн. Мөн авто худалдаачид буюу “Да хүрээ”, Өгөөмөр захуудад дэлгүүртэй иргэд НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн, жагссаар байгаа.

Өнөөдөр ч тэд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн өмнө цугларан эсэргүүцлээ илэрхийлж байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг