sonin.mn
 
 
БОНХАЖЯам Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд Ногоон эдийн засгийн сургалтын гарын авлага, Сургуулийн ногоон барилгын гарын авлагыг боловсруулан гаргалаа. 
 
Номын нээлтэнд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, НҮБ-ын сургалт судалгааны хүрээлэнгийн ажилтан Амрей Хорстбринк, МҮИС-ийн Дэд захирал Проф. Д.Нэргүй зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уг үйл ажиллагааг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нээж үг хэллээ.
 
Тэрээр “Монгол улс нь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэж, дэмжлэг авсан анхны улс бөгөөд бид өнөөдөр сургуулийн ногоон барилга, тогтвортой худалдан авалт, ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ, түүний үзүүлэлт, ногоон эдийн засгийн сургалт, хог хаягдлын менежмент гэсэн зургаан чиглэлээр хамтран ажиллаж байна. Бидний хамтдаа хийж буй ажлын үр шим гарч эхэлсэн бөгөөд үүний нэг нь энэхүү хоёр гарын авлага байлаа.
 
Гарын авлагыг хэвлэн гаргасанаас хойш БОНХАЖЯ-наас хэвлэл мэдээллийн ажилтанууд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчидад зориулсан сургалтыг Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Энэхүү сургалтанд нийт 150 гаруй хүн хамрагдсан үр дүн байгаа. Ингээд бидний ажлыг дэмжин ажилласан НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.
 
Бид цаашдаа хувийн хэвшил, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын гарын авлага, сурах бичгийг эрдэмтэн багш, мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулан гаргана гэж бодож байна” гэлээ.
 
 
БОНХАЖЯ-ны Хаан танхим 15:30 минут