sonin.mn

Улс тунхагласны баярын өдрөөр Монгол Улсын ширээний теннисний спортын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар Улаанбаатар хотноо “New star” клуб нээлтээ хийв.

 

Баянгол дүүргийн модны хоёрын зам дагуу байрлах уг шинэ клубын нээлтийн ёслолд МШТХ-ны дэд ерөнхийлөгч Д.Галсанбуян, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, тэргүүлэгч гишүүн Ц.Энхбат, Олон улсын шүүгч Э.Мөнхбилэг болон тамирчид, ахмад үеийн төлөөлөл урилгаар оролцлоо. МШТХ-ны удирдах ажилтнуудаас шинэ клубын хамт олондоо баяр хүргэж амжилт хүсч, холбооноос дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг