Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож, Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авав.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчиллын Форумд оролцож үг хэлэв. Тэрээр Монгол Улс тус олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Киргиз, Мьянмарт амжилттай болж өнгөрсөн сонгуулийн бэлтгэлийг хангахад монголын талаас үзүүлсэн туслалцаа зэрэг олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр манай улсаас хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын талаар танилцуулав.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермтэй албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Чингэхдээ Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улстай хамтран зохион байгуулах арга хэмжээнд олон улсад танигдсан нэр хүндтэй улс төрчдийг урьж оролцуулах чиглэлээр ажиллах, монголын талаас санаачилсан сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх төвийг Улаанбаатар хотноо нээх, үүнтэй холбогдуулан ЕАБХАБ, АОХН, Европын зөвлөлөөс тусламж дэмжлэг авах чиглэлээр тус олон улсын хүрээлэнтэй нягт хамтран ажиллах талаар ярилцав.
Сэтгэгдэл0
Эх орондоо иргэдээ траншейнд хийж алж байгаа улсыг барууны колоничлогчид ''ардчилсан'' улс гэж худал дэвэргэж баялгийг нь цөлөмдөг нь тодорхой болсон. Энэ мэт уяаны ноходоор сайд нэртэй амьтадаар дамжуулж ажлаа амжуулдаг нь ч ил болсон.
Өөрсдөө сонгуулиа явуулж чадахгүй байж, ОУ-ын байгууллага даргална гэж юу байхав дээ. Ер нь энэ нөхдийн үлгэр жишээ болгон ярьдаг ардчиллын загвар гэж тунхагладаг АНУ-д ардчилал байна уу? Тэр ардчилал нь жирийн иргэд хүүхэд, хөгшдийг буудаж алахыг хэлдэг юм уу? Тэгш эрхтэй харьцах ёстой улс орнуудад өөрийн хүсэл зоригоо тулган хүлээлгэж, хүчээр түрий барьж дарамталж байхыг ардчилал гэдэг юм уу? Дэлхийн өнцөг булан бүрд дайн дэгдээж, алж талахыг ардчилал гэдэг юм уу? Дэлхийн хамтын нийгэмлэг болсон НҮБ-ын шийдвэрийг үл ойшоодог, татвараа төлөхгүй томордог, дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн их гүрний дээрэнгүй үзэл нь ардчилал уу??? Манай гадаад хэргийн сайд энэ нөхөр хов зөөж, хоосон чалчихаас өөр ид шидгүй амьтан байнаа. Чаддаг ажил нь гадаадын орнуудаар тэнэх, үр дүн нь янз бүрийн хурал зөвлөлгөөн, уулзалтыг монголд хийнэ гэж амлах, үр ашиггүй байгууллагыг даргалах. Тэр нь улсын эдийн засагт дарамт болохоос өөр үр дүн алга. Адаглаад ардчилал гэдгээ ч ойлгодоггүй сайдтай орон яаж хөгжих вэ???
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧДАД ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХ БИШ. ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД ИРЭХ 16 ОНЫ СОНГУУЛИАР САНАЛ ТООЛОХ МАШИНААР МЯНГА ЛУЙВАР ХИЙГЭЭД АРД ТҮМНИЙГ МЯНГА ГОЁ САЙХАН ҮГСЭЭР АМЛАЛТ ӨГЧ ХУУРААД ЯЛАХГҮЙ СОНГОГДОХГҮЙ.