sonin.mn
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэх “Улаанбаатар таймс” сонины газрыг өнөөдөр дуудлага худалдаанд орууллаа. Тус газрыг долоон тэрбум 155 саяас эхэлж дуудсан бөгөөд 24 тэрбумаар Абдул Кран гэх гадаад иргэн худалдан авчээ.
 
Ийнхүү олон жилийн турш хотын төвд балгас болсон “Улаанбаатар таймс” сонины гэх нурсан барилгын газрыг ийнхүү олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа.Өнөөдөр дуудлага худалдаа Хангарьд ордонд зохион байгуулагдлаа.
 
Барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд 9 санал ирсэн байна. Ингээд дуудлага худалдаагаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авлаа.  Хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад хариулт өгсөнгүй. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд трейд, Bluemon ХХК болон бусад иргэн оролцсон боловч авч чадаагүй юм.
 
 
Абдул Карим гэж хэн бэ?
 
Түүний хувьд Араб гаралтай, монгол эхнэртэй нэгэн гэнэ. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа төдийгүй ирэхдээ маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байна.
 
Харин манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж 2 үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг ч Абдул Каримын хувьд 2012 онд монгол иргэншилтэй болжээ.
 
Тэрбээр хэвлэх үйлдвэрийг ямар зориулалттай ашиглах хийгээд ажил төрлийнхөө талаар ч мэдээлэл өгөөгүй юм.
 
Харин бидэнд ирсэн мэдээллээр “Хумбаа” гэх компани Абдул Каримыг  Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн онд дуудаж байсан ч эл хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.