sonin.mn

Монгол Улсын ШУА, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг  өнөөдөр байгууллаа.

Талууд ном бүтээл, эрдэмтэн, судлаач солилцоо,  судалгааны хамтарсан хөтөлбөр, эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох, хамтарсан хурал, семинар зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. 

БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академи  1994 онд байгуулагдсан бөгөөд  тухайн салбартаа нэр хүндтэй гишүүн эрдэмтэд, инженерүүдийнхээ  мэдлэг, мэргэшлийн туршлагаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилготой.

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн нэгдмэл байдлыг хангах, төрөл бүрийн судалгааны ажлууд, мэдээлэл харилцан солилцох, Засгийн газрын бус судалгаанд  голлон оролцох, шинжлэх ухаан, технологийн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлтийг боловсруулан ажилладаг юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг