sonin.mn

ЛОНДОН. /Anadolu/. Сирид агаарын цохилт өгөх тухай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны төлөвлөгөөг эсэргүүцсэн, “Дайныг зогсоо” эвслийн зохион байгуулсан цуглааны үеэр Их Британиийн өнцөг булан бүрээс мянга мянган хүн цугларав.

Лондон хотын төвд байрладаг Их Британийн Ерөнхий сайдын өргөөний дэргэд эсэргүүцлийн гол цуглаан болжээ.

“Сирийг бүү бөмбөгд” болон 2003 оны Иракийн дайнд Их Британи оролцсоныг сануулсан  “Бүү бөмбөгд, энэ удаа биднийг сонс” гэж бичсэн лоозонг жагсагчид барьсан байна.

Лейборист намын дарга Жереми Корбины уг асуудлаарх байр суурийг дэмжиж, тус намаас парламентын Төлөөлөгчийн танхимд сонгогдсон гишүүн Диана Эббот цуглаанд оролцсон юм.

“Сирийг бөмбөгдөх шалтгааныг Дэвид Кэмерон одоогоор тайлбарлаагүй байна. Иракийн аюулгүй байдлын төлөө тус улсыг бөмбөгдсөнөөс илүүгээр Сирийг бөмбөгдөөд аюулгүй байдал тогтоно гэдэгт итгэхгүй байна” гэж Эббот хэлжээ.

Сөрөг хүчин болох Лейборист нам уг төлөвлөгөөний талаар айр сууриа илэрхийлээгүй байхад тус намын дарга Жереми Корбин ийнхүү мэдэгдэл хийсэн байна.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг