sonin.mn

Батлан хамгаалах яамны чармайлт дэмжлэгээр цэрэг эрсийн хүч дайчилгааны үрээр 300 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Нээлтийн энэ арга хэмжээнд БХ-ын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан тэргүүтэй цэргийн удирдлагууд оролцов.

Цэргийн албан хаагчдад зориулсан 300 айлын орон сууцны барилгын ажлыг 2011 онд "ХӨМОТЭ" ХХК эхлүүлсэн боловч зогсонги байдалд оржээ. Тиймээс яам, жанжин штаб хамтран Зэвсэгт хүчний 017 дугаар анги, 338 дугаар анги, 339 дүгээр анги нийлсэн 250 гаруй цэрэг, офицер уг барилгын ажлыг хийж гүйцээгээд ийнхүү ашиглалтад оруулсан байна. Нээлтийн үеэр орон сууцанд орох эрхийн бичгийг цэргийн албан хаагчид болон ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн юм.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг