sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhuа/. АНУ-ын баруун муж улсад нь буутай этгээд 3 хүний аминд хүрч, 9 хүн шархдуулсны дараа, галт зэвсэгт дотооддоо хяналт тавих хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама уриалжээ.

“Галт зэвсэг эзэмших шаардлагагүй хүмүүс гудамжинд дайны зэвсэг ашиглаж болдог байдлын талаар бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй" гэж Обама мэдэгджээ.

АНУ-ын Колорадо муж улсын Колорадо Спрингс хотод галт зэвсэг ашигласан хэргийн үеэр 3 хүн амиа алдаж, 9 хүн шархадсан юм.

Өмнөд Каролина мужаас гаралтай, АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад дайчны хүү, 59 настай Роберт Диэр сүүлд нь цагдаа нарт өөрөө бууж өгсөн байна.

Барууны орнуудын уламжлалт “Талархлын баяр”-ын дараагийн өдөр уг хэрэг гарсан байна. “Энэ хэвийн явдал биш, бид үүнийг хэвийн болгож болохгүй” гэж Обама хэлэв.

Галт зэвсэгт дотооддоо хатуу хяналт тавих талаар АНУ-ын улс төрийн хүрээнд удаан хугацаанд мэтгэлцэж ирсэн юм.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг