sonin.mn
Гадаадын иргэд хуурамч карт ашиглан арилжааны банкуудад хохирол учруулсан хэрэг гарчээ.
 
БНХАУ-ын дөрвөн иргэн зохион байгуулалттайгаар хуурамч төлбөрийн карт ашиглан манай улсын иргэний пос терминал төхөөрөмжөөр хууль бус гүйлгээ хийсэн байна.
Тэднийг цагдаа нар илрүүлэн саатуулсан бөгөөд 30-46 насны иргэд аж.
 
Эдгээр Хятад иргэд гадаадын мастер виза карт эзэмшигч иргэдийн мэдээллийг хууль бусаар ашиглажээ.
 
Энэ талаар албаны эх сурвалж “Сэжигтнүүд арилжааны банкуудад онц их хэмжээний хохирол учруулсан. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна” гэв.
 
Б.Энх
"Зууны мэдээ" сонин