sonin.mn
ЛИВИЙН НИЙСЛЭЛ ТРИПОЛИЙГ БОСОГЧИД ДОВТЛОН ЭЗЛЭН АВСАН МЭТ ХУУРАМЧ ВИДЕО БИЧЛЭГИЙГ КАТАРЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР БАЙГУУЛСАН КИНОЗУРАГ АВАЛТЫН ТАЛБАЙ ДЭЭРЭЭС ХИЙЖ ЦАЦАЖ БАЙЖЭЭ
 
Худал цуу яриа, хуурамч мэдээлэл цацах нь аливаа улс үндэстнийг дотоодын урвагчидтай нь нийлж эзлэн авахад хэрэглэдэг хамгийн эхний арга юм 
 
2011 оны намар Арабын социалист Ливи улсад үнэн хэрэг дээрээ чухам юу болж байсан тухай тухайн үед Барууны хэдхэн корпорациудын шууд хяналтан доор орсон бөгөөд зөвхөн тэдний мэдээллийг дамжуулан цацагч болж хувирсан байгаа "дэлхийн" олон нийтийн мэдээллийн (гэдэг нэртэй боловч бодит байдал дээр бол худал суртал ухуулга - ятгалга тархины угаалга дийлэнх нь байдаг) сувгуудаар дамжуулан цацаж байсан тэр мэдээллүүд нь үнэнээс хичнээн хол худал хуурмаг байсныг илчилж байсан олон нотлох баримтууд гарч ирж байсан ба одоо ч гарч ирсээр байгаа...
 
Барууны цэрэг улстөрийн эвсэл – НАТО тусгаар тогтносон энэ улсад зэвсгийн хүчээр дайран орж Ливи улсын хууль ёсны ерөнхийлөгч, ливийн ард түмний лидер Муаммар Каддафиг гадныхантай нийлсэн дотоодын урвагч босогчдыг нь ашиглан түлхэн унагаж байсан хүн гэмт хэргээ алс холын улс орнуудын олон нийтийн нүдэнд хууль ёсны мэт, "эрх чөлөөний төлөө босогчид нь дарангуйлагчийгаа түлхэн унагаж байгаа" мэт болгож харуулахын тулд Катар улсын нутаг дэвсгэр дээр зориуд байгуулсан кинозураг авалтын талбай дээрээс ийм уран сайхны "мэдээллүүдийг" зохион бүтээж цацаж байсан юм.
 
 
 
Араб нэртэй боловч Барууны бүрэн хяналтан доор ажилладаг Аль-Жазеера болон Аль-Арабиа зэрэг телевизийн сувгууд гаднын эзлэн түрэмгийлэгчидтэй нийлсэн урвагч зэвсэгт босогчдын "Үндэстний шилжилтийн зөвлөл" гэгч тоглоомын байгууллагыг нь Ливи улсын шинэ засгийн газар хэмээн нэрлэсэн юм. Ийнхүү Хойд Африкийн энэ улсад болж байгаа үйл явдлуудын талаар бодит мэдээлэлгүй шахам байсан дэлхийн олон нийт, бусад улс орнуудаар энэ "ардчилсан засгийн газрыг" хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эцэстээ үүнд маш том түлхэц өгсөн энэ видеобичлэгүүдийг Катарт урьдчилсан бэлдсэн байсан кино зураг авалтын талбай дээр зохион бүтээж уран сайхны мэдээллээ чөлөөтэй цацсан байна.
 
Тэр үед Их британийн мэдээллийн Reuters агентлаг мөн америкийн Aссошейтэд Пресс агентлагууд хамтран харийн эзлэн түрэмгийлэгчидтэй нийлсэн ливийн дотоодын урвагч босогчдын зэвсэгт бүлэглэлүүд нь НАТО-гийн хүчний дэмжлэгтэйгээр Ливи улсын нийслэл Триполийг нэгэнт эзлэн авсан мэт болгож харуулсан энэхүү хуурамч видео бичлэгийг нь дэлхий дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өдөр шөнөгүй олон удаа цацаж тархи угааж байсан билээ.
 
Ливийн нийслэл Триполийн төв талбай болох Ногоон талбай-д ливи сэтгүүлчдийн хийсэн гээд байсан тэр хуурамч видеобичлэгүүдийг дэлхий дахинд, хамгийн гол нь барууны орнуудын олон нийтэд үзүүлж тархийг нь угааж байгаад тэднээр засгийн газруудынх нь хийж байсан энэ гэмт хэргийг дэмжүүлж чадсан юм.
 
Гэвч үнэн хэрэг дээрээ тэрхүү видео бичлэгүүдийг ядаж Ливи улсын нутаг дэвсгэр дээр ч бус (!), бүүр хэд хоногийн өмнө (!) хөрш зэргэлдээ Катар улсын нутаг дэвсгэр дээр ийм хуурамч кинозураг авахад зориулж дуурайлган хийсэн байсан хуурамч "Ногоон талбай" дээр ливи сэтгүүлчдийг жүжиглүүлж хийсэн бичлэгүүд байсан аж.
 
Энэ тухай RT сувгийн сурвалжлагч Елена Милинич ярихдаа: Хэрвээ энэ видеобичлэгүүдийг нь сайтар ажиглан харах юм бол Ливийн нийслэл Триполийн Ногоон талбайн эргэн тойронд байдаг олон зүйлүүд нь энэ дүрс дээрхитэй олон талаараа зөрж байгаа харагддаг ба энэ нь фотозурагууд дээрээс ч тов тодорхой харагдаж байгаа. Нэгдүгээрт, энэ хуурамч фотозургуудыг тусгай программаар "бүтээсэн" тэр этгээд олон зүйлийг халтуурдаж хийсэн байдаг.
 
Жишээ нь, тэрбээр Триполийн энэ хуурамч “Ногоон талбай” дээрээ жинхэнэ талбайн хажууд байдаг далуу мододын зургийг оруулахаа мартсан байгаа, хоёрдугаарт, энэ зураг дээр талбайн ойр орчмын барилгын гадна чимэглэлүүдийн дунд аркан дээрхи хээ угалзууд байхгүй байгаа зэрэг өөр олон олон жижиг зүйлүүд нь зөрж эсвэл огт байхгүй байгаа нь харагддаг гэж баталж байна.
 
Эдгээр болон бусад олон факт баримтууд нь Ливид “нислэггүй агаарын орон зай”-г бий болгоно гэж дэлхийн олон нийтэд зарлаж байсан боловч (!) үүний дараа чухамдаа НАТО-гийн цэргийн эвсэл Ливийн нийслэлийг агаараас довтлон бөмбөгдөхөөс өмнө зэвсэглэсэн босогчдын бүлэглэлүүд Триполийн Ногоон талбайг нэгэнт эзлэн авсан байсан гэдэг Барууны хоосон үлгэрийг нь булшилж байгаа юм.
 
Энэ бүхэн бол Барууны цөөн хэдхэн олигархуудын эрхшээл хяналтан доор байдаг "чөлөөт" гэгч хочтой ОНМХэрэгслүүд тэр үед ийм л хуурамч мэдээллүүдийг өдөр шөнөгүй цацаж дэлхийн олон нийтийн тархийг угааж тэдний ойлголт төсөөллийг нь далдаас удирдаж хуурч байсныг нь гэрчилж байгаа олон тохиолдлуудын зөвхөн нэг нь юм.
 
Ливи ба Сирийн ард түмнүүдтэй эв санааны нэгдлийн Оросын хорооны тэргүүн, Марат Мусин мэдэгдэхдээ: Барууны дайнчдад Ливид олон тооны бөөн бөөн босогчид засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа мэтээр харуулах хэрэгтэй байсан юм. Энэ зорилгоор тэд дээрхи видеобичлэгүүдийг хийхээс 2 долоо хоногийн өмнө зураг авалтын талбар, павильоныг Катарт барьж байгуулсан байсан.
 
Бид энэ тухай мэдээллийг хүлээн авсан ба Триполийн Ногоон талбайг дуурайлгаж тэнд зураг авалтын талбарыг барьж байгуулж байгааг нь мэдээлж байсан. Тэр видеобичлэгүүд дээр бүүр мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан байгаа. Жишээлбэл, Омар Джали гэдэг мэргэжлийн жүжигчин Каддафийн хүү Саид аль-Исламын дүрд чадварлаг тоглож тэрхүү бичлэгийг хийлгэсэн байгаа. Тэгээд зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн нь Каддафийн хүүг баривчилж байгаа мэтээр дэлхийн ТВ-ийн сувгуудаар цацсны дараа дэлхийн олон нийт Ливид бүх зүйл дууссан мэт ойлголт авч энэ түрэмгийллийг нь эсэргүүцэх нь огцом буурсан юм.
 
Ийнхүү дэлхийн олон нийтийн бодол санааг урьдчилан ингэж “бэлдсний” дараа АНУ тэргүүтэй НАТО-гийн хүчний зүгээс “ямар ч онгоц нисэхийг хориглосон агаарын орон зай” болгоно гээд байсан Ливийн тэнгэр дээрээс НАТО-гийн эвслийн бөмбөгдөлтүүд эхэлж энэ тусгаар тогтносон улсын хууль ёсны төр засгийг нь түхэн унагаж тоглоомын засгийн газрыг байгуулж АНУ болон Баруунд аваачиж урьдчилан бэлтгэсэн байсан "эрх чөлөөний төлөө босогчдоо" засгийн эрхэнд гарган тавьсан юм.
 
Мөн улайрсан тэнэг зэрлэгүүдийн гарт амь үрэгдэх мөч хүртлээ Ливи Эх орон, Ард түмнийхээ талд байсаар байсан, өөрийг нь алж байсан ухаангүй тэр залуучуудад хандаж Муамар Каддафи “Та нар чухам юу хийж байгаагаа ядаж ойлгож байна уу” гэж асууж байгааг нь хүртэл зураглаж авсан байсан юм. Ийнхүү дотоодын урвагчид, гэнэн тэнэг залуусынхаа гарт амь үрэгдсэн М. Каддафийг дараа нь элдвээр гүтгэн гүжирдсэн өргөн хэмжээний кампанит ажиллагаа явуулж байгаад барууны банкуудад байршуулсн байсан Ливийн ард түмний Тогтворжилтын сангийн хөрөнгө болох 52 тэрбум долларыг нь хуваан завшсан билээ.  
 
Мөн эдгээр улайрсан араатнууд мэт муйхар этгээдүүд ганцхан хүнийг цусанд хутгаж зэрлэгээр алж байгаа видеобичлэгийг хамгийн ардчилсан гэдэг, хамгийн эрх чөлөөт гэдэг, мөн хүний эрхийг хамгийн дээдлэгч гэж өөрийгөө сурталчилдаг нэг гүрний төрийн нарийн бичгийн дарга авгай үзээд дуу алдан хөөрч баярлаж байсныг олон хүмүүс ТВ-ээр харсан биз ээ...
 
Одоо Ливийн газрын тосны бүх баялаг нөөцийг Барууны корпорациуд хуваан авсан байгаа ба тэр "ардчилсан хувьсгалаас" хойш Ливид эцэс төгсгөлгүй дотоодын мөргөлдөөн, алаан хядаан олон ястан угсаатнуудын нь дунд үргэлжилсээр, ард түмэн нь өдөр ирэх тутам туйлдан ядуурсаар гадагшаа дүрвэн зугтсаар байхад харин ливийн ард түмний хууль ёсны баялаг - газрын тос, байгалийн хийг нь Барууны компаниуд “эрх чөлөөтэй” зөөсөөр байгаа...
 
Өнөөгийн "чөлөөт" гэгч ОНМХэрэгслүүд Ливид ардчилсан хувьсгал нь дөнгөж эхэлж байхад тэд өргөн хэмжээний эмх замбараагүй явдлууд, үймээн зэвсэгт бослогууд болж байсан мэт хуурамч дүр зургийг дэлхий дахинд цацаж байсан нь цаанаа урвагч зэвсэгт босогчдын "Шилжилтийн үндэстний зөвлөл" гэгч байгууллагыг одоо энэ улсын хууль ёсны засгийн газар мөн гэж нэн даруй хүлээн зөвшөөрсөн АНУ ба Их британийн тэргүүлсэн Барууны 11 улсын оролцоо, байр суурийг зөвтгөх, бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байсан ажээ. Үүнээс гадна телевизийн сувгуудаар цацсан энэхүү хуурамч мэдээллийн “ачаар” гадаадад сууж байсан Ливийн элчин сайдын яамдууд Ливид төрийн эргэлт хийсэн зэвсэгт босогчдын талд орж арьсаа хамгаалахад хүргэсэн байна... 
 
Эх үүсвэрүүд: RT сувгийн 2011 оны 8-р сарын 29-ны эфир, орос-англи хэл дээрхи интернэтийн бусад сайтууд
 
 
"Эрх чөлөөний ардчилсан хувьсгал" гэгч гаднын тусгай албад, армийн тусламжтай хийсэн энэ төрийн эргэлтийн өмнө, барууны "ардчилал-чөлөөт зах зээл-хүний эрх" гэгч суртал тэнд нэвтрэхийн өмнө Арабын социалист Ливи улсад жирийн иргэдийн амьдралын түвшин ийм байсан ажээ. 
 
1. Нэг ливи хүнд ноогдож байсан ДНБ нь 14 192$ 
2. Ливи улсын гэр бүл бүрийн гишүүн нэг бүрд жилд 1000$-ийн тусламж өгдөг байсан
3. Ажилгүйдлийн тэтгэмж - нэг сард 730$ байсан
4. Сувилагчийн цалин 1000$ байсан
5. Шинэ төрсөн хүүхэд нэг бүрт 7000$-ийн нэг удаагийн тэтгэлэг улсаас өгдөг байсан 
6. Шинээр гэр бүл бологсдод байр орон сууц худалдан авахад нь улсаас 64 000$ бэлэглэдэг байсан 
7. Хэрэв ливийн иргэн хувийн бизнес эхлэх бол нэг удаагийн тусламж болгож 20 000$ 
8. Том татвар ба элдэв хураамж авахыг хуулиараа хориглосон байсан 
9. Бүх шатны боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ төлбөргүй үзүүлдэг
10. Хилийн чандад боловсрол олох, дадлага хийхэд улсын зардлаар
11. Олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан билэг тэмдэгтийн чанартай маш бага үнэтэй хүнс хоол, хүүхдийн хэрэгцээт зүйлсийн дэлгүүрүүдийн сүлжээтэй байсан
12. Хугацаа дууссан хүнс, эм худалдсан этгээдэд том торгууль ноогдуулж эсвэл тусгай цагдаагийн газар нь баривчилж шийтгэдэг байсан. 
13. Эмийн сангуудын зарим нь иргэдээсээ төлбөр авахгүйгээр эм олгодог байсан
14. Хуурамч эм хийсэн хүнд алах ял ноогдуулдаг байсан
15. Орон сууцны сар бүрийн төлбөр гэж байдаггүй байсан.
16. Иргэд оршин суугчид нь цахилгааны төлбөр төлдөггүй байсан билээ...
17. Мөнгө хүүлэхийг хатуу хориглодог байсан ба ислам банкингтай улс байсан.....
 
Одоо тэнд энэ бүхэн ор сураггүй алга болсон ба харин үүний оронд төрийн эрхээ булаалдан эцэс төгсгөлгүй алалдаж байгаа "ардчилал", улс үндэстний бүх өмч баялагийг гадныхантай нийлж хулгайлан цөлмөж гадагш нь зөөж байгаа олигарх цөөнхийн "хүний эрх" л гарч ирсэн байгаа.........??!
 
 
....Хамгийн "үр дүнтэй" худал бол хагас үнэнтэй зориуд хольсон, эрүүл хүний санаанд багтамгүй гүжир гүтгэлэг гэдэг! 
 
Судлаач Х.Болорболд