sonin.mn

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Францын агаарын тээврийн “AirFrance” компанийн “Боинг 777” онгоц ОХУ-ын Санк-Петербург хотын Пулково олон улсын нисэх буудалд өчигдөр ослын буулт хийсэн байна.

“AirFrance” компанийн Бээжин-Парис чиглэлийн нисэх онгоцонд техникийн саатал гарсны улмаас Санк-Петербург хотод ослын буулт хийсэн гэж тус нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Бүх зорчигчийг нисэх буудлын аюулгүй хэсэгт шилжүүлж, тэдэнд “AirFrance” компанийн төлөөлөгчид тусламж үзүүлжээ.

“AirFrance” компанийн Бээжин-Парис чиглэлийн “Боинг 777” онгоцонд онц байдал зарлалаа гэж “Airlive.net” цахим хуудсанд өмнө нь мэдээлсэн байжээ. Уг нисэх онгоцтой холбоотой нарийн мэдээлэл хараахан гараагүй байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”