sonin.mn

КИЕВ. /Anadolu/. Оросын хориг арга хэмжээнээс үүдэн Туркийн хүнсний зах зээлд гарсан орон зайг Украин нөхөхөд бэлэн гэж Украины Хүнс, хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв.

“ОХУ экспортоо хязгаарласан тохиолдолд Туркийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах чанартай, хангалттай бүтээгдэхүүн Украинд бий” гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Алексей Павленко мэдэгдсэн байна.

“Хэрэв хуучин хамтрагч нь Туркт үр тариа нийлүүлэхээ зогсоовол, нийлүүлдэг үр тариа, эрдэнэ шиш, нефтийн хэмжээгээ Украин наад зах нь хоёр дахин нэмэгдүүлж чадна” гэж тэрбээр нэмж хэлжээ. “Турк бол Украины эртний, найдвартай хамтрагч бөгөөд тус улсын хүнсний аюулгүй байдлыг батлан даагч болоход бид бэлэн” гэж А.Павленко хэлэв.

Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасны дараа тэрбээр уг мэдэгдлийг хийжээ.

Орост ажиллаж буй Туркийн компаниуд, Оросын компанид ажиллаж буй Туркийн ажилчид болон Туркийн зарим экспортод хязгаар тогтоожээ.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг