sonin.mn

ВАШИНГТОН. /Yonhap/. Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхээр Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын цөмийн ахлах төлөөлөгчид энэ долоо хоногт Вашингтонд гурван талын уулзалт хийнэ гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

“Умард Солонгостой холбоотой өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо солилцохоор”, Өмнөд Солонгос, Японы цөмийн ахлах төлөөлөгч Хван Жун-Кук, Кимихиро Ишиканэ нарыг Умард Солонгосын талаар баримтлах бодлогыг хариуцсан, АНУ-ын тусгай төлөөлөгч, Элчин сайд Санг Ким пүрэв гарагт хүлээн авч уулзана гэж Төрийн департаментын мэдэгдэлд бичжээ.

Хоёр талын уулзалтыг мөн Хван болон Ишикане нартай тус тусад нь Ким хийнэ.

“Гурван улс нягт хамтын ажиллагаатай бөгөөд энхийн замаар Солонгосын хойгийг баттай цөмийн зэвсэггүй бүс болгоход анхаарлаа хандуулсаар буйг энэ хэлэлцээ харуулж байна” гэж Төрийн департамент мэдэгдсэн юм.

Гурван улсын цөмийн ахлах төлөөлөгчдийн уулзалт өмнө нь 5 дугаар сард Сөүлд болжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг