sonin.mn

Эргүүлийн цагдаа нар шөнийн цагаар гадаа байрлуулсан автомашины цонх хагалж хулгай хийдэг байсан бага насны гурван хүүхдийг үйлдэл дээр нь барьсан байна.

Өнгөрсөн 29-30-ний шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн алба хаагчид шөнийн 04 цагт үүрэг гүйцэтгэж байхдаа 13 хороонд байрлах 1.2.3 байруудын гадна байсан иргэдийн эзэмшлийн "TOYOTA prius" маркын долоон авто машины гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсан Т.А.Ц нарын гурван хүүхдийг  үйлдэл дээр нь барьж саатуулжээ.

Тэдний эцэг эхийг судлан олж хүлээлгэн өгч, хариуцлагыг хуулийн дагуу эцэг эхэд нь оноох юм байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналтаасаа гаргахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”