sonin.mn

ОХУ-ын Чит хотод өнгөрсөн сарын 23-24-ны хооронд болсон Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр манай улсад 7 сая тун вакцин нийлүүлэх болсон талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдээлэв.

Хуралдаанаар Монгол Улсаас ОХУ руу мал, мах экспортлох чиглэлээр хэрэгжүүлж буй “Малын эрүүл ахуй” хөтөлбөрийн хоёрдугаар шат болох шүлхийн 7 сая тун вакциныг манай улсад нийлүүлэхээр тохиролцсон. Мөн 1960-1990 онд тухайн үеийн ЗХУ-ын геологичдийн Монголд хийж байсан судалгааны материалыг манай талд өгөхөөр тохиролцжээ.

Уг хуралдааны Монголын талыг Гадаад хэргсийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын талыг тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской толгойлжээ.

Өнгөрсөн сарын 25-28-нд Швейцарийн холбооны улсад болсон Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн чуулга уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, тус байгууллагыг 2016 онд даргалах эрхийг хүлээн авсан. Энэ үеэр тус байгууллагын ЕНБД-тай уулзалт хийж, 2016 онд хийж гүйцэтгэх ажлын талаар санал солилцжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”