sonin.mn
 
 
Гурван Улсын Дархан цаазат газрын Хамтын ажиллагааны 6 дугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотноо 2015 оны 12 сарын 01-03 хороонд зохион байгууллагдаж байна.
 
 
5 хуралд Хамтын ажиллагааны дүрэм, 2010-2015 оны төлөвлөгөө зэргийг хэлэлцсэн бөгөөд Манай улсын Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2010 онд зохион байгууллагдаж байсан.  6 дугаар хуралд Хамтын ажиллагааны дүрмийг баталгаажуулж, 2011-2015 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2016-2020 оны төлөвлөгөө зэргийг батлах аж. 
 
Хуралд Монгол Улсаас 9 хүний бүрэлдэхүүнтэй ТХНУГ-ын дарга Ч.Батсансараар ахлуулсан баг оролцож байгаа бөгөөд Дорнодын УТХГН-ын Хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдорж, Байгаль хамгаалах судлах төвийн тэргүүн А.Намхай, Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Н.Одончимэг зэрэг төлөөлөл багтаж байна. 
 
Дашрамд дурьдхад 1994 оны гурав дугаар сарын 29-нд  гурван талын хил дамнасан Олон улсын Дагуурын дархан газар байгуулах  хэлэлцээрт гарын үсэг зурснаар олон улсын 1,725,220 га газар нутаг бүхий олон улсын Дагуурын дархан газар байгуулагдаж гадаад хамтын ажиллагаа эхэлсэн.
 
Дагуурын Дархан цаазат газрын 3 улсын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ОХУ-ын Даурскыйн дархан газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Далай нуурын тусгай хамгаалалттай газар Монгол улсын Монгол-Дагуурын ДЦГ хамрагддаг.
 
 
 
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР