sonin.mn

Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид нэгдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Нийслэлийн засаг даргад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагөргөжүүлэн, хөгжүүлэх санал бүхий өргөх бичгийг 2015.12.01-ний өдөр гардуулан өгөхөөр тогтлоо.

Тэд аж үйлдвэрийн салбарын хөгжлийг сонгодог паркийн системд шилжүүлж, экспорт импортын нэг цонхны бодлогыг барин, борлуулалтын сүлжээг бий болгох нь төрөөс баримталж байгаа үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж үзэж байна.

Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг зах зээлийн судалгаа, мэдээ, мэдээлэл арга зүйгээр хангаж, нэг зорилго, нэг бодлого доор нэгдэх нь чухал байгааг Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Одонгэрэл онцолж байлаа.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Голомт банк жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэдзориулсан WWW.SME.GOLOMTBANK.COMсайтыг ажиллуулж байгаа юм байна.

 

Энэхүү сайт нь Санхүү, Бизнес модель, Маркетинг, Борлуулалт, Хүний нөөц, Эрсдэл, Хууль эрх зүй гэсэн сэдвийн хүрээнд зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан контентууд болон үйл ажиллагаандаа шууд аваад ашиглах боломжтой загваруудыг агуулснаараа онцлогтой ажээ.

Тухайлбал, бизнесийн мөнгөн хөрөнгийг хэрхэн төлөвлөх, ямар шийдвэр гаргах, өдөр тутмын санхүүгээ ямар үзүүлэлтээр хянах, хэрэглэгчээ хэрхэн ойлгох, үнэ цэнээ тодорхойлох,  бизнес моделийг хэрхэн боловсруулах зэрэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байдаг асуултуудад хариулт өгчээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин