sonin.mn

ЛОНДОН. /Sputnik/. Мари Кюри, Их Британийн хаатан хаан II Елизавета болон Уэльсийн гүнж Диана нартай эн зэрэгцэж, өнгөрсөн 200 жилийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Маргарет Тэтчер англичуудын шинэ санал асуулгаар тодорчээ.

Тэтчер нь Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. ЗХУ идэвхтэй хөрөнгө оруулж байхад, зэвсгийн хангамжийг хязгаарлалаа гэж тухайн үеийн Лейборист намын Засгийн газрыг элэглэн хэлсэн “Сэрж буй Британи” үгэндээ Тэтчер хэлсний  дараа, 1976 онд Улаан армийн “Улаан таван хошуу” сонинд ажиллаж байсан залуу цэрэг Юрий Гаврилов түүнийг “Төмөр хатагтай” гэж нэрлэсэн юм.

“Дэлхийд ноёрхохыг оросууд хүсэж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох замаар тэд эрчтэй урагшилж байна” гэж Тэтчер хэлсэн юм.

“Тухайн үед хүмүүс “Төмөр хатагтай” гэсэн нэрэнд дуртай байх шиг санагдсан. Түүний зөрүүд зан, уян хатан бус чанарыг харуулж байна гэж өрсөлдөгчид нь бодсон. Харин түүний хүч чадлын тэмдэг гэж дэмжигчид нь хүлээж авсан” гэж Гаврилов 2007 онд “Daily Mail”-д хэлжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэ агентлаг