sonin.mn

2015.12.02

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Халдварын сэргийлэлт хяналтын хөндлөнгийн аудит” сэдэвт сургалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эхэллээ.

Халдварын сэргийлэлт хяналтын хөндлөнгийн аудит хийх хяналтын хуудсыг боловсронгуй болгох, хэрхэн ашиглах талаар мэдээлэл, мэдлэг, чадвар, хандлага олгох энэ сургалтад ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хамрагдаж байна.

Сургалтаар хөндлөнгийн аудит хийж байгаа өнөөгийн байдал, анхаарах асуудал, гадаад орны туршлага, орчин үеийн өндөр идэвхтэй ариутгал, халдваргүйтгэлийн бодис, ангилал, хэрэглэх арга, тоног төхөөрөмж, техникийн болон чанарын хяналт зэрэг сэдвээр хэлэлцэж байна.

 

Ингэснээр байцаагч нар хөндлөнгийн хяналт хийх мэдлэг, чадвар эзэмшин тушаал, зааврын хэрэгжилт эрчимжиж, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтад ахиц гарах юм. Сургалт гурван өдөр үргэлжилнэ.