sonin.mn

Энэ удаагийн УИХ түүхэн дэхь хамгийн олон дэд даргатай парламент болж байна.
Учир нь АН, МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гэсэн гурван субьект УИХ-д бүлгээ байгуулаад буй юм.
Хуулиараа бол УИХ-д бүлэгтэй нам, эвсэл УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, томилуулах эрхтэй.


АН уржигдар хуралдан З.Энхболдыг УИХ-ын даргад албан ёсоор нэр дэвшүүлсэн билээ.
Мөн тус намын удирдлагууд "Ардчилсан Хүчний Холбоо"-нд УИХ-ын бүтцийг фракциасаа бүрдүүлэх эрхийг олгосон гэх тул С.Эрдэнэ дэд дарга болох нь бараг тодорхой гэнэ.
МАН-аас шадар сайд М.Энхболд мөн л  ямар ч өрсөлдөгчгүйгээр УИХ-ын дэд дарга болох нь тодорхой аж.
Харин "Шударга ёс" эвсэл Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын аль нэгийг Засгийн газарт оруулж, нэгийг нь УИХ-ын дэд дарга болгохоор тохиролцоонд хүрсэн байна.

С.Сарнай