sonin.mn

Энэ сарын 28 –нд хуралдсан Халимагийн Засгийн газрын хуралдаанаар “Торгоны зам”-ын хүрээнд бүс нутгуудын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна.

Хуралдаанд  тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны  Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлтсийн дарга Сангаджи Эдуардович Убушеев оролцож үг хэлжээ. Тэрээр  Халимаг улс “Торгоны зам” төслийн хүрээнд бүс нутгуудын хооронд аялал жуулчлалын чиглэл гаргах  боломжуудын   талаар ярьсан байна. Энэ тухай тус улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн сайтан дээр гарчээ.

Сангаджи Эдуардовичийн үзэж буйгаар,  аялал жуучлалын төсөлд оролцох нь тус улсыг олон улсын зах зээл дээр таниулж, дотоод, гадаадын жуулчдыг татахад болон Хятад улстай соёлын ба ажил хэрэгч хэлхээ холбоо тогтоох зэрэг боломжуудыг нээх гэнэ. Жишээлбэл, Орос улсын өмнөд хэсэгт аялах хятадын жуулчдад    Халимаг улсын өвөрмөц соёл, ёс заншил  сонирхолтой байх болно хэмээжээ.    

А.Огторгуймаа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг