ТОКИО. /Kyodo/. Японы “Mitsubishi Electric Corporation” компани дэлхийд анх удаа далайн усаар антенн бүтээснээ цахим хуудсандаа мэдээлжээ.
Далайн ус бол цэнгэг устай харьцуулахад 100 гаруй дахин үр ашигтай цахилгаан дамжуулагч юм. Онолын хувьд энэ нь далайн усаар радио долгионыг хүлээн авах болон дамжуулахад жирийн антенн бүтээхэд хангалттай аж. Гэхдээ далайн ус нь цахилгаан дамжуулах талаараа металлтай харьцуулахад ойролцоогоор нэг сая дахин дутуу байна.
Гэхдээ энэ нь антенны цоргоор даралтаар гарч буй усны урсгалын оновчтой диаметрыг тооцоолон гаргахад Японы компанийн мэргэжилтнүүдэд саад болоогүй бөгөөд тэд “SeaAerial” системийг бүтээжээ. Уг системийн ашигтай үйл ажиллагааны коэффициент нь 70 орчим хувьтай байна. “SeaAerial”-ийн жижиг загварыг турших үед телевизийн дохиог амжилттай барьж авч байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
МАнай улс шинжлэх ухаан мухаанаа жоохон хөгжүүлмээр юмаа. баахан л уул уурхай ярьсан хүмүүс. Дээр дооргүй.
Холыг харахгүй, улс орноо хөгжүүлэхээ бодохгүй, зөвхөн өөрсдийгөө л боддог удирдагч гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн сонин хүмүүсийн ашиг сонирхлоос болж улс орон минь сүйрэхнээ. Хүний агуу их хүч чадал, оюун ухааныг дээдэлдэг улс орны жишигт хүргэхийн тулд ажиллахгүй худлаа хошгоруулахаас өөр юмгүй улс төрчид хэрэг алгаа, хэрэг алга