sonin.mn

БНХАУ-ын Шинэ жилийн баяр буюу “Еэвэн сарын баяр” тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 07-11-нд улсын хилээ хаах болжээ.

Харин Монгол Улсын тухайд Цагаан сарын албан ёсны амралтын гурван өдөр буюу ирэх 2 дугаар сарын 09-11-нд хилээ хаана. Хоёр орны хилийн боомтууд ирэх сарын 12-ны өдрөөс эхлэн  цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Харин хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажиллах бөгөөд урд хөршийг зорих шаардлагатай иргэд дээрх хугацаанд галт тэргийг сонгон зорчих боломжтой аж.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг