sonin.mn

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологийн газар, Улаанбаатарын Их сургуультай хамтран “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд компьютерийн сүлжээний инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшинг тогтоох, чадварыг сайжруулах бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн компьютерийн сүлжээ, мэдээллийн технологийн мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах, оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтний дэргэд дадлага хийлгэх, компьютерийн сүлжээ, электроник автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн зохион байгуулах аж.