sonin.mn

АЖИЛ-АХИЦ-АМЖИЛТ

Хүүхэд бүрийг хөгжүүлэх суурь боловсролын сайн хичээл, үйл ажиллагааны бүсийн зөвлөгөөний явцын тайлан, үр дүнг хэлэлцлээ. Тайлан хэлэлцүүлэгт 24 удирдах ажилтан багш нар өмнөө тулгарч буй асуудлыг олж харсан, туршлага, судалгаа, ахиц амжилтаар илтгэл хэлэлцүүлж, нийт 85 хүн оролцлоо. Боловсролын хэлтсээс СОССАЗЗ-ын ажлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд амжилттай хэрэгжиж, сургууль багш нар, сурагчдад тодорхой ахиц өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдлаа.

Тус тайлан хэлэлцүүлгийн онцлог нь сургуулийн удирдлагууд ялангуяа захирлуудын сургалт дахь оролцоог нэмэгдүүлсэн, удахгүй зохион байгуулагдах дүүргийн сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөний бэлтгэлийг хангах, туршилт ба үр дүнгээсээ харилцан суралцах, хамтран ажиллах боломж бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Энэхүү тайлан хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн болон БСШУ-ны яамны хэрэгжилтийн багийн зөвлөхүүд, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд оролцож, үнэтэй зөвлөгөө өгч, дүүргийн удирдлагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа болон Боловсролын хэлтсийн ажил, сургуулиудын удирдах ажилтны оролцоог өндрөөр үнэллээ.