sonin.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, идэвх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газраас урамшуулсан юм. Тэгвэл дүүргийн ерөнхий боловсролын 35, 31, 58 дугаар сургуулиуд “School police” төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар шалгарчээ. Уг төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, 97 мянга гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гаран ажилласан байна.