sonin.mn

Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ сарын эхнээс 12 төгрөгөөр чангарчээ.

Тухайлбал, Монголбанк энэ сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан.

Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм. Төв банк өчигдөр буюу энэ сарын 28-нд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахдаа ам.долларыг  2009.05 төгрөгөөр борлуулжээ. Арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2010-2013 төгрөгт хэлбэлзэж байна.

Харин юанийн ханш харьцангуй тогтвортой байна. Монголбанк энэ сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл гадаад валютын дуудлага худалдаагаар 4 удаа юань арилжаалжээ. Энэ хугацаанд юанийн ханш 304.20-305.05 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг