МАХН-ын Нарийн бичгийн дарга нар солигдож, шинэ дарга нар ажлаа хүлээн авлаа.
Тус намын Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг томилов.
Жамъянхорлоогийн Сүхбаатар нь 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, докторант. 2015 оны 10 дугаар сарын 20-нд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээжээ.
Бэрэнбаралын Эрдэнэбилэг нь 1981-1990 оныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын автогаражийн засварын механик, ханийн материалын үйлдвэрийн ерөнхий механикч инженер, аймгийн намын хорооны Үзэл суртлын хэлтсийн лектор, тус намын хорооны Үйлдвэр барилгын тасгийн эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1994-1996 МАХН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, хэсгийн ахлагч, 1996-2000 онд МЗХ-ны сургалт судалгааны Полиси төвийн захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлд зөвлөхөөр, 2012-2015 онд МХЕГ-ын Дэд даргаар тус тус ажилласан туршлагатай. Барилга, замын машин, төхөөрөмжийн механикийн инженер мэргэжилтэй. Гүн ухааны доктор.
Лхагважавын Алтанчимэг нь 2002 оноос Улаанбаатар Эрдэм судлал, Улаанбаатар Эрдэм оюу их сургуульд тус тус багшаар, 2010-2012 онд Улаанбаатар Эрдэм оюу их сургуульд Тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2003-2004 онд Шинэ либерал Эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал, 2004-2012 онд Монгол либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд тэргүүн, Тэргүүнээр, 2012-2013 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Шадар сайдын зөвлөхөөр ажилласан туршлагатай. 2012 онд МАХН-ын Бага чуулганы гишүүнээр сонгогдсон. Багш, улс төр судлаач мэргэжилтэй. Шинжлэх ухааны дэд профессор.
Сандуйн Жаргал нь 2003-2008 онд Хэнтийн аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, 1988-1990 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Биотехнологийн инженер, 1990-1992 онд Ардын банкны Гадаад харилцаа хариуцсан дарга, 1992-1994 онд Хоршоологчдын холбооны Гадаад харилцаа хариуцсан дарга, 1994-1999 онд Зоригт трейд ХХК-ын Ерөнхий захирал, 1999-2004 онд Швейцарын хөрөнгө оруулалттай Нованолуур ХХК-ын гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Хэнтийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 1999 онд “JCI Монгол”-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Инженер мэргэжилтэй.
Сэтгэгдэл0
ардын намын шилдэг боловсон хүчнүүд энхбаярт хүчин зүтгэж эхэллээ
Чангарсан томилгоо хийжээ Энхбаяр дарга.
darkhanii urvagch namiin darga b.bat-erdenee zailuulaach ee
Ичмээр юм. ШУ-ны дэд профессор гэж хаана байсан юм вэ?
Манай Жаргал ч холиож өгч байна даа. Бизнес нь тааруухан байгаа юм байх даа, Энхбаярт дагаар орж байхыг бодоход
chingesiin zarchmaar bol tsaaz avah urbagchid
Ж.сүхбаатар хайран залуу буруу замаар ороод арилж өглөө яана даа.
Бэрэнбарал гуайг маш сайн таньдаг байлаа. Мөн ч нуруутай сайхан хүн байсан шүү. Энэ залууг бас Шийлэгдамбын араас оруулчих бий гэж айдас хүрч байна. Шийдсэн улайрсан улс төрчид юу ч хийж чадна шүү. Хүнийг хайрлана гэж хэзээ ч байхгүй
АН-ын хэдэн тракторын жолооч нарыг бодоход боловсролтой гишүүдтэй нам бололтой
Н.Энхбаярыг хүнд хэцүү байх үед нь Өвөрхангайхан түшиг тулгуур болж байсан.Өнөөдөр Өвөрхангайн Шийлэгдамбыг ашиглаад хэрэгт оуулаад өөрөө сугараад үлдлээ. Одоо Өвөрхангай гаралтай Ж.Сүхбаатар, Б. Эрдэнэбилэг нарыг албан тушаалд томиллоо. Энэ хоёр маань хэзээ Шийлэгээгийн араас явах бол....