sonin.mn

 

“Bro's Records Mongolia” хөгжмийн компанийн Монгол хөгжмийг дэлхий дахинд сурталчлан, дэлгэрүүлэх зорилготой 2009 оноос хэрэгжүүлж буй "Ертөнц" төслийн хүрээнд өнөөдөр “Байгаль” шинэ цомгийн нээлт боллоо.

Энэхүү төслийн цомгууд нь өөр өөрийн онцлог жанраар буюу хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэх юм.  Эхний цомог болох мөнх тэнгэрийг билэгдсэн хөх өнгөт "Ертөнц" цомог нь 2013 онд худалдаанд гарч хөгжим сонирхогчдын шимтэн сонсдог бүтээл болсон юм. Харин одоо тус цувралын хоёр дахь цомог буюу “Дэлхий” хамтлагийн эх дэлхийг билэгдэх ногоон өнгөт цомог гурван жилийн хугацаанд, олон авьяаслаг уран бүтээлчийн нөр их хөдөлмөрийн үр шимээр бидний сонорт хүрэхэд бэлэн боллоо.

Энэхүү цомогт Савдаг, Үүл, Үр, Цэцэг, Тайга, Чоно, Шонхор, Говь, Бүүвэй, Байгаль гэсэн 10 бүтээл багтжээ. 

Цомгийн продюссерээр М.Болд, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Пүрэвдорж, МУСТА Г.Онон нар ажиллаж морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир хөгжмийн аялгууг тоншуул, ойн чимээ, аянга буух, бороо, салих зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулан зохиомжилжээ.

Нээлтийн үеэр “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид Чоно, Бүүвэй хэмээх аялгууг толилуулсан юм. Мөн өнөө орой 20.00 цагт “Temple club”-т  болох  тус цомгийн нээлтэд зориулсан үдэшлэгт очиж хөг аялгуугаар дамжуулан эх дэлхийгээ мэдрэх боломжтой.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг