Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс өөрийн цуглуулгадаа хадгалж буй 80 гаруй хөөрөг, уран хийц бүхий даалинг ирэх сарын 3-нд дэлгэн олны хүртээл болгоно.
Үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров болон тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн хөөргүүдийг дэлгэх юм.
Мөн Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөг ч байна. Тухайлбал, Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу 3 төрийн нүүр үзэж 43 жил төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг /Шинжлэх ухааны академи/ үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөрөг зэрэг багтаж байна.
Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь энхрий хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байгаа аж.
Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалинг үзэсгэлэнд тавих юм.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хужаа цэрэндорж
Хужаа нараа сурталчилж магтсан хятадууд Монголоор дүүрэн болжээ...Хятадын хунхууз Элбэгдорж Баабар нарын хийж байгаа ажил..
8-р Богд Жавзандамба хутагтын хөөргийг албан тушаалаа ашиглаад хулгайлчихсан Монгол банкны гэгддэг алдарт хулгайч О.чулуунбат шиг МАН-АН-н дээрэмчид хулгайлна даа, хулгайлна.
Manj,hyataduud huiten chuluu uvurtuu hiisen mongol hunii haluun tsuc huruhk uchirtai gesen gedeg.
XOOPOG BOLON XIISEN XULGAINXAA ГОРОНД ГОРТОЖ УХЭХ ДОХОО БИЗ ДЭЭ ХУЛГАЙЧ ЧУЛУУНБАТ УХЭЭСЭЙ МУУ ХУЛГАЙЧ
Сюй Сү Жаны хөөрөг 500 саяас ярина.