sonin.mn
 
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Эрүүл агаар-Рио-2016” сэдэвт өвлийн спортын арга хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын аманд зохион байгуулахаар товлоод байна.
 
 
Арга хэмжээний нээлт 11.00 цагт болно. Чингэлтэй дүүргийн хувьд Биеийн тамир, спорт хорооноос дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтсүүдийн дунд дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, цасны сумо, хөгжөөнт буухиа, олс таталт, бүжгийн тэмцээнүүд зохион байгуулах юм байна. Тиймээс дүүргийн алба, хэлтсийн ажилтан, албан хаагчдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Тус тэмцээний үеэр нийслэлийн дүүргүүд “Рио-2016” зуны олимпийн нэрэмжит цасан хотхон барьж өрсөлдөх ажээ.