sonin.mn

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөршийн холбооны хөтөлбөр болон “Амар тайван Чингэлтэй хөтөлбөр”-ийн хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр дүүргийн хэмжээнд гудамж, байрны нийтийн эргүүлүүд ажилахаар болсон юм.

Тус ажлын хүрээнд дүүргийн 11 дүгээр хороо Иргэний танхимд гудамж, байрны нийтийн эргүүлүүдтэй уулзалт хийж, ажлын үнэмлэхийг нь гардуулан өгөх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.